Saturday, July 28, 2012

христитгэлийн үнэнийг өмгөөлөхүй


Иедидиа Инглишман
(Монгол чуулганы теологийн судалгааны төвийн Англи Хэлний Менежер)
Асуулт: Хэрэв Бурхан шударга юм бол яагаад адгийн бузар муу хүн үхэхийнхээ өмнө Есүсийг хүлээж аваад тэнгэрийн хаанчлалд орж, хамгийн сайн, бүх насан туршдаа бусдын төлөө амьдарсан боловч өөрийн хүсэл, орчноос шалтгаалаад Есүст итгээгүй хүн тамд орж байгаа юм бэ?
Хариулт: Та бүхний өмнө хоёр аяга байна гэж төсөөлцгөөе. Нэг аяганд нь 1%-ийн хор байгаа ба нөгөөд нь 99%-ийн хор бий. Та бүхэн аль аягатай усыг нь уух вэ? Хариулт: хоёулангаас нь уухгүй. Учир нь 1%-ийн ч бай, 99% ч бай адилхан үхэхэд хүргэх болохоор тэр шүү дээ.
Тэгвэл энэ хорыг цэвэршүүлэх чадалтай ерөндөг байна гэж төсөөлж  үзэцгээе. Энэ ерөндгийг 99%-ийн хор бүхий аяганд хийн хорны хүчийг бүрмөсөн арилгажээ. Та бүхэн 1%-ийн хортой аяга болон 99%-ийн цэвэршүүлсэн аягатай усны алийг нь уух вэ? Зөв хариулт нь 99%-ийн хор байсан боловч бүрмөсөн цэвэршүүлсэн устай аяганаас ууна.
Энд гарч буй ерөндөг бол Есүс Христ юм. Бидний амьдрал хичнээн зөв байлаа гээд бидний дотор нүгэл байгаа учир Бурханы өмнө очиж чадахгүй. Бидний дунд их нүгэлтэй хүн ч байж болно, арай бага нүгэл үйлдсэн нь ч байх хэдий ч бид бүгд адилхан нүгэлтэй. Энд хамгийн чухал зүйл бол бид бусдаас хор буюу нүглээр их эсвэл бага байна уу гэдэг нь чухал бус ерөндөг буюу Есүс Христ байна уу үгүй юу гэдэгт л гол учир  оршиж байгаа юм. Бидний дотор Есүс байвал бидэнд байгаа бүхий л нүглүүд цэвэрлэгдэн ариусгагдсанаар Бурхан биднийг хүлээж авах боломжтой болдог. Гэвч бидэнд Есүс байхгүй бол бид бусадтай харьцуулахад хичнээн нүгэлгүй байлаа ч бидний дотор буй уучлагдаагүй нүглээс болоод Бурханы өмнө очиж чадахгүйд хүрнэ. Бидэнд Есүс байвал бид бусадтай харьцуулахад хичнээн их нүгэлтэй байлаа ч эдгээр бүх нүглүүд нь Есүсээр дамжуулан цэвэрлэгдэн ариусгагдсан учир бид Бурханы өмнө очих боломжтой болдог.      

1 comment:

  1. Итгэлийг туулж итгэлийг гүйцээх зам цаг хугацаа хэрэгтэй. Итгэлээ сахьсан итгэлээ хамгаалсан. Хэрвээ үнэхээр сайн мэдээ сонсох боломжгүй хүн байгаад яг үхэхийн өмнө Барнаб шиг итгэж байгаа бол арай өөр байх. Харин тэр урьд сайн мэдээг хүлээн авсан ч түүнийг сахиагүй итгэлийн амьдралаар амьдраагүй бол яах вэ. Христ итгэлтэй байлаа гээд ухамсартай гэм үйлдэгч байна гэсэн үг биш шүү дээ.

    ReplyDelete