Сун Юн Таг пастор (Нам Дэ Мүн чуулган)
Өмнөх үг
Нутагшуулах гэдэг
нь бусдын зүйлийг өөрийн болгохыг хэлнэ. Бодит байдал дээр Солонгос эсвэл
Монголын соёлоос огт өөр зүйл болох христитгэлийг Монголын шашин эсвэл
солонгосын шашин болгон, өөрсдийн болгохыг нутагшуулах гэнэ.
Бүх хүмүүс анх төрсөн тэр л мөчөөсөө эхлэн
соёл хэмээх хувцсыг өмсдөг. Америкт төрвөл Америкийн соёлын хувцсыг өмсдөг.
Америкчуудын хэрэглэдэг хэл яриаг сурч, америкчуудын амьдралдаа хэвшүүлсэн
дадал зуршилд суралцдаг. Тэгж байж америк хүн болно.
Сайн мэдээ болох
Есүс Иудейн нутаг Бетлехемд мэндэлсэн. Тиймээс иудейчүүдийн соёлын дотор,
иудейчүүдийн иддэг хоолыг идэж, иудейчүүдийн амьдралын хэвшлийг баримталж
байсан. Есүс иудейчүүдийн өмсдөг хувцсаар хувцаслан, тэдний хэрэглэдэг байсан
багаж хэрэгслээр мужааны ажлаа хийдэг байлаа. Магадгүй мужаан хүний хувьд
байшин барихдаа солонгос эсвэл хятадын барилгын хэлбэр бус Назарын оршин
суугчдын хүсдэг хэлбэрийн байшинг барьдаг байсан байх. Сайн мэдээ тараахдаа ч
иудейчүүдийн амьдралын хэвшилд тулгуурлан тэдний хэлээр ярьдаг байсан гэвэл хэн
ч үүнийг үгүйсгэхгүй билээ.
Чуулганыг
нутагшуулах талаар ярихдаа сайн мэдээ хэмээх үрийг соёл гэдэг хөрснөөс салган
авч үздэг. Монголд таригдсан сайн мэдээний үр Монголын хөрсөнд ургах хэрэгтэй.
Тэгж байж Монголын христитгэл болж чадна.
Дэндүү мэдээжийн хэллэг
хэдий ч “солонгосын христитгэл бол солонгосын” л христитгэл. Олон илгээлтийн
эзэд Америк, Англи, Австрали, Канадаас Солонгост ирж байсан. Мэдээж тэд өөр
өөрсдийн гэсэн соёлыг авч ирсэн. Гэвч солонгосын нутагт урган гарсан христитгэл
нь Америкийнх ч биш, Англи, Австрали эсвэл Канадын христитгэл биш. Солонгосын
христитгэл нь эдгээр гадаад улс орнуудын христитгэлээс огт өөр христитгэл болон торнисон билээ.
Ийнхүү христитгэл
нэг улс оронд үндэслэх хүртэл тодорхой үйл явцыг дамжин туулах хэрэгтэй болдог.
Үүнийг бид “нутагших үйл явц” гэж нэрлэдэг.
Анх сайн мэдээ
тунхаглагдах үед тэрхүү сайн мэдээг дамжуулж буй гадаадын илгээлтийн эзний
хувцсыг өмссөн сайн мэдээ орж ирдэг. Илгээлтийн эздийн өмсөж ирсэн хувцас нь
тэдний соёл юм. Энэ нь яах ч аргагүй зүйл. Тэрхүү хувцсыг тайлах үйл явц тийм ч
хялбар зүйл биш байдаг.
Сайн мэдээг шинэ
хувцсаар хувцаслах үйл явц ч бас адилхан. Ямар ч хамаагүй хувцсаар хувцаслах
боломжгүй. Сайн мэдээнд таарсан хувцас
байдаг. Тэр хувцсыг олох хэрэгтэй болно. Сайн мэдээний нэрийг хугалахааргүй
шинэ хувцсыг өмсгөх хэрэгтэй. Энэ үйл явц тийм ч хялбар зүйл биш гэсэн үг.
Бид сайн мэдээ
гэдэг үр хөврөл улс орон болгоны хөрсөнд үндэслээд, тэр хөрсөнд тохирсон
христитгэл болон сайхан ургасан байгаасай гэж хүсдэг. Энэ нь л “нутагшил” бөгөөд
энэхүү нутагших үйл явцаар дамжин бий болсон теологийг “нутагшсан теологи”
гэдэг. Тиймээс нутагшсан теологи маш чухал.
Гэвч теологийг ямар
нэгэн шалгуургүйгээр хамаагүй нутагшуулж болохгүй. Тэрхүү нутагших үйл явц, үйл
ажиллагаанд маш нухацтай хандах хэрэгтэй. Хэрэв нутагших үйл явцад сайн
мэдээний утга алдагдах эсвэл христитгэлийн үндсэн ойлголтууд алдагдсан
тохиолдолд огт өөр үр дүнд хүрч, холимог шашин гэсэн ойлголт эсвэл бүх шашнууд
адилхан (плюрализм) гэх зэрэг гаж буруу урсгал, хуурамч шашин болж ч болзошгүй
юм.
Тиймээс энд
“теологийг нутагшуулах” тал дээр зайлшгүй анхаарвал зохих хэд хэдэн тодорхой
зүйлүүдийг шинэчлэгдсэн чуулганы сайн мэдээг баримталсан байр сууринаас хамт
ярилцахыг хүсэж байна.
Нутагшсан теологид тавих зөв
шалгуур
Чуулганд явдаг хүн
бүхэнд өөрийн гэсэн теологи байдаг. Тэр нь хэдий сайн мэдээний шинжийг
агуулаагүй, огт байх боломжгүй зүйл байлаа ч хүн бүр өөрийн гэсэн теологитой
байдаг. Тиймээс чуулганд хүмүүсийн
теологийг энгийн бөгөөд сайн мэдээнд нийцсэн теологи болгон чиглүүлж өгөх үүрэг
хариуцлага оногдож байдаг.
Жишээлбэл, өнөөдөр
анх удаагаа чуулганд ирсэн итгэгч “Бурхан намайг гэнэтхэн баяжуулж өгч чадна”
“Бурхан хайртай залууг минь миний нөхөр болгож өгнө” гэсэн бодолтой байж гэж
бодъё. Тэр итгэгч энэ бодлоо өөрийн теологи болгосон байж болно. Гэвч энэ
бодлыг нийтлэг бөгөөд энгийн христитгэлт теологи гэж хэлэх аргагүй.
Тэгвэл ямар
ойлголтыг нийтлэг бөгөөд энгийн христитгэлт теологи гэх вэ? Басхүү бид юунд
үндэслэвэл эрүүл, зөв теологийн тухай ярьж чадах вэ?
Нэгдүгээрт, зөв теологи библийн дагуу байх хэрэгтэй .
Эвангелийн (сайн
мэдээний) теологи гэж “библид төвтэй теологи”-ийг хэлнэ. Энэ нь үргэлж
шинэчлэгдэж байхыг шаарддаг хэдий ч үндэслэл нь үргэлж библийн дагуу байдаг.
Итгэхгүй байж
магадгүй ч гэлээ библи бол энэ дэлхий дээрх хамгийн эртний номын нэг. Тиймээс
зарим хүмүүс библийг зүгээр л бидний судалж үзэх ёстой эртний түүхэн судар
бичиг төдийд боддог.
Гэвч бид
шинэчлэгдэн, шинэ амьдралаар амьдрахын тулд Бурханы Үг болох “библи”-ийг
теологийн гол үндэслэлээ болгох хэрэгтэй. Хичнээн сайн бодол санаа, үзэл
баримтлал байлаа ч, хичнээн сэтгэл хөдөлгөм, үнэ цэнэтэй зүйл байлаа ч библиэс
гажууд теологи бол зөв теологи биш.
Өнөөг хүртэл олон
улс орны олон тооны судлаачид теологийг нутагшуулах талаар ярьж хэлсээр ирсэн
билээ. Түүнчлэн тэрхүү нутагшуулсан теологи нь үнэхээр зөв үү гэдэг талаар олон
маргаан гарч байсан. Үүнийг шийдвэрлэх гол шалгуур нь библи байсан.
Библид зөвхөн Есүс
л цорын ганц Христ гэдгийг нотолдог. Зөвхөн Есүс л зам, үнэн, амь гэж хэлсэн байдаг
(Иохан 14:6). Хүмүүсийн хэнд ч Есүсээс өөр аврагдаж болох нэр тэнгэрийн доор
өгөгдөөгүй гэж тунхагласан байдаг (Үйлс 4:12). Элч Паул миний дамжуулснаас
өөр сайн мэдээ тунхаглаж байвал тэнгэрээс бууж ирсэн тэнгэр элч байсан ч
хараагдаг гэж хэлсэн байдаг (Галат 1:8).
Гэтэл теологийг
нутагшуулах гэж ярьдаг хүмүүсийн дотор Есүсийг биш өөр ямар нэгэн гэгээнтнүүд,
агуу хүмүүсийн ажил үйлчлэл, зан чанараас иш татан тэднийг Есүстэй ижил байр
суурин дээр тавихыг оролдох тохиолдлууд гардаг. Гэвч энэ бол теологи ч биш,
нутагшуулж байгаа хэрэг ч биш гэдэг нь тодорхой. Бүхий л теологийн анхны
шалгуур нь библи байх хэрэгтэй байдаг.
Хоёрдугаарт, зөв теологи түүхэн
шинжтэй байх хэрэгтэй.
Зөв теологи нь
өнгөрсөн 2 мянган жилийн христитгэлийн түүхтэй нэгдмэл байх хэрэгтэй. Чуулган
өнгөрсөн үеийн түүхийг хүндэтгэн үздэг. Тийм ч болохоор чуулганы түүхийг
судалж, онолд нь суралцдаг.
Дээр ч бас
дурьдсанчлан, чуулган нь түүхэн дэхь бүс нутаг, цаг үеэс шалтгаалан өөр өөр
соёлын суурь дэвсгэртэй байсан. Гэвч тухайн цаг үе бүрд чуулган хурлаа зарлан
хуралдуулж том, жижиг асуудлуудаа шийдвэрлэсээр ирсэн билээ. Басхүү
хуралдаанаар дамжуулан тухайн цаг үеийнхээ соёл, орчинд нийцэх итгэлийн өчил,
зааварчилгаануудын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн юм.
Жишээлбэл, бидний
нийтээрээ хүлээн зөвшөөрдөг “төлөөлөгчдийн итгэлийн тунхаг” эсвэл итгэлийн
зааварчилгаа болгон хүлээн зөвшөөрдөг Венст Минстерийн итгэлийн өчил зэргийг
ийм зүйлүүд гэж үзэж болох юм. Ариун Гурвалын нэгдэл хийгээд усан баталгааны
асуулт хариулт зэрэг үндсэн онолууд ч бас түүхэн үндэслэлтэй чухал теологууд
юм.
Гэвч хичнээн түүхэн
тодорхой үндэслэлтэй байлаа ч библийн эсрэг зүйлсийг хүлээн зөвшөөрөхийн
аргагүй. Католик чуулганы баримталдаг эх гэгээн Мариагийн тухай үзэл, насан
туршдаа сахил сахих гэлэнмаагийн үзэл, пап хүн огт нүгэлгүй зэрэг онолууд нь
библийн сургаалиудтай тохирдоггүй.
Солонгос чуулган
урт хугацаанд архи, тамхийг хориглох хөдөлгөөн өрнүүлсээр ирсэн. Гэтэл зарим
нэг хүмүүс “архинаас хол бай” гэдэг үг библи дээр байдаг ч “тамхи бүү тат”
гэсэн үг библи дээр байхгүй болохоор чөлөөтэй хэрэглэж болно гэж үздэг. Тэр ч
бүү хэл Америк, Европт тамхи татдаг пасторууд ч олон байдаг гэж солонгос
чуулганы тамхи татахын эсрэг уламжлалыг эсэргүүцсэн онолыг дэвшүүлдэг.
Зарим нэг талаасаа
үнэний ортой мэт сонсогдох нь ч бий. Гэвч хэдийгээр “тамхи татах” гэсэн
асуудлын талаар зөвлөлгөөн хийх гэх мэтээр тодорхой хэлэлцэж байсан удаагүй ч
эрүүл мэндийн талаас нь бодвол үүнийг хүлээн авах аргагүй зүйл юм.
Тамхи
татахыг “оньст араан дээр элс асгахтай адил” гэж үздэг. Жорж
Вашингтон Карвер
“хэрэв Бурхан хүнийг тамхи татахыг зөвшөөрсөн байсан бол хамрыг нь толгойнх нь
орой дээр яндангийн хэлбэртэй бүтээх байсан” гэсэн үгсээр тамхины эсрэг
хөдөлгөөнд идэвхийлэн оролцож байжээ. Энэ асуудал нь библийн дагуу эсвэл
түүхэнд тулгуурлан шийдвэрлэх асуудал бус бодит амьдралд тулгуурлан шийдвэрлэх
асуудал юм. Тиймээс теологийн гурав дахь шалгуур нь бодит амьдралтай байх
хэрэгтэй.
Гуравдугаарт, зөв теологи амьдралтай
байх хэрэгтэй.
Салхийг гараараа барьж
авахтай адил онол эсвэл теологи нь зөв теологи биш. Бид дундад зууны чуулган
завхарсан гэж ярьдаг. Үүний учир нь библийг судалж, заадаг байсан библийн
сургуульд тэгтлээ их судалсан гэж байсан зүйл нь “зүүний үзүүр дээр хэдэн
тэнгэр элч багтаж сууж чадах вэ?” гэсэн огт хэрэггүй, утга учиргүй маргаан
мэтгэлцээнд автагдсан байсантай нь холбоотой. Зүүний үзүүр дээр хэдэн тэнгэр
элч багтаж суух нь бидний итгэл, теологид өчүүхэн төдий ч тус нэмэр болж
чадахгүй төдийгүй үүнийг мэдэх ямар ч шалтгаан бидэнд байхгүй билээ.
Тиймээс зөв теологи
нь амьдралтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц байх хэрэгтэй ба зарчмын хувьд
тодорхой байх хэрэгтэй. “Учир нь
Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд
сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог
бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм” (Еврей 4:12) гэсэн
байдаг. Бид теологийг нутагшуулах хэмээн ярих үедээ ийнхүү бодитоор үйлчилдэг
теологийг бий болгох хэрэгтэй.
Монгол чуулганд теологийг нутагшуулах асуудал ч бас
үүнтэй яг ижил. Библийн дагуух бөгөөд хоёр мянган жилийн тэртээх христитгэлийн
түүхтэй нийцэж байх шаардлагатай. Үүний зэрэгцээ Монголын түүх, соёл,
монголчуудын амьдралд тодорхой, бодитой хэрэгжүүлж болохуйц тийм л теологи байх
хэрэгтэй.
Бүхий л теологийн шалгуур нь
библи билээ.
Соёлын дотоод мөн
чанарт нийцсэн агуулга хийгээд гадаад байдалд нийцсэн хэлбэр гэж байдаг. Мэдээж
агуулга нь чухал. Гол утга санаа нь чухал гэсэн үг. Гэвч хэлбэр ч бас чухал.
Тариачин самрын ургацаа хураахаар талбайдаа очжээ. Гэтэл самар бүгд хальстай
байж гэнэ. Тариачин “надад хэрэгтэй байгаа зүйл үр нь байтал яагаад бүгдээрээ
хальстай байгаа юм бол?” хэмээн бодоод бүх хальсыг нь хуулаад хаячихаж гэнэ.
За, тэгвэл юу болсон бол? Тэр самар ургасаар байх болов уу? Үгүй ээ. Самар
ургаж чадахаа больсон. Хальсыг нь авсан тэр мөчөөс самар хатаж хорчийн үхэх
болно. Яг үүнтэй адил. Хамгийн чухал, гол зүйл нь агуулга боловч хальс чухал
гэдгийг ч бас мартаж болохгүй.
Мөргөл хүндэтгэлд
тогтсон хэлбэр, дараалал гэж байдаг. Гэвч гол зүйл нь Бурханд алдрыг өргөх.
Тиймээс магтан дуулж, өргөл өргөж, залбирдаг. Басхүү үг, ерөөлийн айлтгал
байдаг. Гэтэл зарим үед хэт адгуу залуус ингэж хэлдэг. “Хэлбэр юунд хэрэгтэй юм
бэ? Агуулга нь илүү чухал биш гэж үү? Хэлбэрийн төдий мөргөл ямар ч утгагүй
болохоор өргөхөө больцгооё”. Бодоод үзэцгээе л дээ. Хэлбэргүй мөргөл байх
боломжтой юу?
Хальсгүй үр амьдарч
чаддаггүй хуультай. Хамгийн чухал зүйл нь тэрхүү чухал байдал, дэс дарааллыг нь
зөв тогтоож өгөх явдал юм. Хэзээ ямагт агуулгад тохирсон текст (үндсэн шалгуур)
(text) чухал байдаг. Хүндэтгэл мөргөлийн гол агуулга нь “Бурханд алдрыг өргөх”.
Басхүү хальсанд тохирсон хэлбэр чухал. Хүндэтгэл мөргөлийн хальс нь мөргөлийн
хэлбэртэй холбоо бүхий соёл байдаг. Соёл бол контест (дайвар ) (Con-Text) юм.
Хүндэтгэл мөргөл
гэдэг нь Ариун Гурвалын Нэгдэл Бурханд алдрыг өргөж буй үйл явдал учир Түүний
хүсэлд нийцсэн мөргөлийг өргөх хэрэгтэй. Мөргөл өргөхийн тулд мөргөлийн хэлбэр
хэрэгтэй байдаг. Үүний тулд ямар дэс дараалал хэрэгтэй байх вэ? Бидний соёл,
бидний бодол, бидний арга барилыг тусгасан дараалал байж болох юм. Гэвч тэрхүү
хэлбэр нь Бурханы хүсэлд нийцэхгүй байвал зөв мөргөл болж чадахгүй. Учир нь
хүндэтгэл мөргөлийг хүлээн авагч нь Бурхан байдагт оршино. Энэ нь теологийг
нутагшуулах үеийн гол даалгавар хэмээн үзэж байна.
“Нутагшсан теологи”-ийн
талаар ярингаа сайн мэдээнээс гажаад явчихдаг тохиолдол үе үе гарч байлаа.
Дахин давтан хэлсээр байгаа хэдий ч сайн
мэдээ бол үр хөврөл. Монголд теологийг нутагшуулна гэдэг нь тэрхүү сайн
мэдээний үр хөврөлийг монголын хөрсөнд тарихыг хэлж байгаа хэрэг. Тэгснээр тэр
сайн мэдээ монгол хөрсөнд ургаж, цэцэглэж, үр жимсээ гаргахыг хэлж байгаа юм.
Гэтэл үрийг өөрийг
нь өөрчлөх гээд байгаагаас гол асуудал үүсдэг. Өөрсдийнхөө түүх, соёлд Есүс
Христийн сайн мэдээтэй адилхан үр хөврөл байгаа гэж бодож байгаа нь асуудал
болж байна. Есүс Христийн сайн мэдээ бол Бурханы бидэнд өгсөн цорын ганц зүйл.
Күнз, Будда, Сократ
нар бол хүн төрөлхтний агуу багш нар. Үнэхээр хүндэтгэл үзүүлбэл зохих хүмүүс.
Би тэдгээр хүмүүсийг хүндэлдэг. Тийм болохоор би тэдний сургаалийг дагах гэж
хичээдэг. Би Бурхандаа үргэлж залбирдаг. Тэдний сургаал, зөвлөмжийн дагуу
амьдрахад минь Эзэн Та хүчийг өгч, Ариун Сүнс Та тусалж өгөөч гэж гуйдаг. Гэвч
тэдгээр хүмүүс хэдий хүн төрөлхтний агуу их багш нар, гэгээнтнүүд мөн боловч
миний эзэн болох эсвэл намайг аварч чадах хүмүүс биш. Бурханы байр суурин дээр,
Аврагч Есүс Христийн байр суурин дээр зэрэгцэн сууж чадах хүмүүс биш.
Би Күнз, Мэнзийн
талаар судалж байсан. Буддын сургаалыг ч судалж байсан. Би тэдний нөлөөнд
аргагүй автаж дорнын гүн ухаанд суралцсан ба тэний сургаалиудыг заах нь ч байдаг.
Гэхдээ энэ нь Бурханд алдрыг өргөж буй миний амьдралын гадаад хэлбэр юм. Би
зөвхөн Есүсийн урсгасан цусаар л шинэ хүн болсон учир зарчмын хувьд илүү зөв
амьдралаар амьдрахын тулд хүн төрөлхтний гарамгай багш нар болох тэдгээр
хүмүүсийн сургаалийг дагах гэж хичээдэг хэрэг. Тэглээ гээд би тэдний сургаал
Есүс Христийн сйан мэдээг орлож чадна гэж хэлж байгаа хэрэг биш билээ.
Тухайн шашин, улс
орон бүрт тэдний эрхэмлэн дээдэлж байдаг олон багш нар, судар бичгүүд байдаг.
Тэдгээр багш нар, судар бичгүүд ёс суртахууны хувьд гайхалтай сургаалиудыг
сургамжилсан байдаг.
Гэвч Бурханы бидэнд
өгсөн сайн мэдээ ганцхан билээ. Тэрхүү сайн мэдээг зөвхөн библид өгүүлсэн
байдаг ба зөвхөн библи л теологийг нутагшуулах бидний үндсэн шалгуур (text) байх хэрэгтэй. Америк соёл, Солонгос соёл,
Монгол соёл бол энэхүү үндсэн шалгуурыг хэрэгжүүлэх дайвар сэдэв (Con-Text) төдий
зүйл билээ. Текст, контекстийн байр солигдох, үр хөврөл хөрсний байр солигдох
түүнчлэн сайн мэдээ болоод соёлын байр солигдвол энэ нь цаашид христитгэлт
теологи болох боломжгүй гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.
Барууны цүнх хэрэглэх соёл
хийгээд Солонгосын баадагнах соёл
Барууны илгээлтийн
эзэд Солонгост ирэхдээ библиэ цүнхэндээ хийж ирсэн. Гэтэл илгээлтийн эздийн
авчирсан библийг бүгдийг нь солонгосчууд орчуулсан байлаа. Мэдээж тухайн үед
Солонгосын засгийн газраас библи уншихыг хориглосон байв. Гэвч солонгосчууд
илгээлтийн эздийн цүнхэн дотор юу байгааг мэдэхгүй байлаа. Учир нь цүнхийг
онгойлгож байж л доторхийг нь мэдэж чадах билээ.
Мэдээж илгээлтийн
эзэд өөрсдөө эхлээд цүнхээ нээж дотор нь юу байгааг харуулсан. Цүнхэнд нь
чагнуур, мэс заслын хэрэгсэл, эм байлаа. Бас эмчилгээний, физик, химийн ном
сурах бичиг байв. Цүнхний хамгийн ёроолд библиэ нуусан байсан болохоор
солонгосчууд библийг нилээн сүүлд уншиж чадсан юм.
Харин солонгосын
соёл бол баадангийн соёл. Барууны цүнхний соёлоос олон талаараа ялгаатай.
Хоосон цүнхийг бариад явсан ч болно. Харин хоосон баадан барьж явдаггүй.
Хүзүүндээ зүүх, халаасандаа хийх, гартаа уях зэргээр авч явдаг. Тэгж байгаад
хэрэг болоход баадандаа эд бараагаа боодог. Гэхдээ баадангаа нээж харуулахгүй
байсан ч дотор нь юу байгааг нь хэлбэрээр нь мэдэж болдог. Ном баадагнавал
номны хэлбэртэй болж, данх боовол данхны хэлбэр, сав боовол савны хэлбэртэй
болдог.
Харин өнөөдөр цаг
үе солигдож солонгосчууд илгээлтийн эзэд болоод гадаадад зорчихдоо тэд ч бас
цүнх барьж явдаг болсон. Гэхдээ солонгосчуудын баадагнадаг соёл нь хялбархан
устаагүй юм. Солонгосчуудыг тавхан минут
ажиглан харахад л тэр хүн хэн бэ гэдэг нь шууд харагдаж орхидог. Хичнээн
ярихгүй байлаа ч тэр хүн илгээлтийн эзэн гэдэг нь шууд л харагддаг.
Солонгосчууд
өөрсдийнхөө баадагнадаг соёлоос болоод ямар нэгэн зүйлийг нууж хааж чадахгүй,
байгаагаар нь харуулж орхидог. Магадгүй чухам энэ л шалтгааны улмаас
солонгосчууд хаана ч байсан сайн зохицож, басхүү Бурханд хэрэглэгддэг. Гэвч
баадагнасан байгаа мэт үнэнээр нь, байгаагаар нь харуулдаг учраас нууц хадгалж
чаддаггүй, хохирол амсах тохиолдол ч бас олонтаа гардаг.
Харин Монголын соёлд теологийг
нутагшуулъя гэвэл.....?
Тэгвэл Монголын
тухайд юу хэлж болох вэ? Миний хувийн бодол төдий боловч би Монголын соёлыг
“цүнхний соёл” гэж үздэг. Монгол үндэстэн бол морьтон үндэстэн. Монгол морьтон
цэргүүд морь ашиглах чадвараараа дэлхийг эзэлж байсан билээ. Монгол үндэстний
байгуулсан хэмжээний Эзэнт Гүрнийг байгуулсан үндэстэн өнөөг хүртэл түүхэнд өөр
гараагүй байна.
Соёл үе дамжин
уламжлагддаг. Дэлхийн глобальчлалын тухай ихээр яригдаж буй өнөө үед дэлхийд
хандсан агуу хүслийг өвөрлөн Монгол дахин босох цаг нь болсон гэж бодож байна.
Монгол улс Азид хамгийн түрүүнд христитгэлт сайн мэдээг хүлээн авч байсан
гайхалтай түүхтэй улс билээ.
Ромын папын зөвлөл
хамгийн анхны илгээлтийн эзнийг Юань Гүрэн рүү илгээсэн хэмээн том дуугарч
байсан хэдий ч Ромоос илгээсэн илгээлтийн эзэн Монголын эзэн хаанд бараалхаад
гарч явахдаа чуулганы сүрлэг хонхны дуу, магтан дууны чимээг сонсоод гайхаж
байсан гэсэн түүхэн яриа байдаг.
Теологийг Монгол
чуулганд нутагшуулах нь бусад үндэстнээс өөр байна гэдэгт би итгэдэг. Өөр ямар
ч үндэстэнд теологийг нутагшуулахаас илүү найдвар тавьж болох теологи болно гэж
бодож байна.
Барууны цүнхний
соёл, солонгосын баадангийн соёл болон монголын морьтон соёлын тухай яриад
байгаагийн учир нь юун түрүүнд зөв теологийн тухай тайлбарлахад оршиж байгаа
билээ.
Би нутагшсан
теологийн талаар ярьж байна. Би солонгос хүний хувьд бүх насан туршдаа солонгос
соёлын дотор амьдарч ирсэн. Тиймээс би хичнээн монголын байр сууринаас нутагшсан
теологийн талаар ярилаа ч монголын соёл
миний биед нэвт шингээгүй учир буруу зөрүү зүйлсийг бодоход хүргэж ч болох юм.
Магадгүй Монголд
хэдэн арван жил амьдарч ирсэн солонгос эсвэл барууны илгээлтийн эзэд теологийг
хэрхэн монголд нутагшуулах талаар ярьж ч болох юм. Түүнчлэн энэ нь монголд
төрж, монголд амьдарч буй монголчуудын бодлоос илүү оновчтой байж ч болно. Гэвч
монгол хүний байр сууринаас үүнийг нь хүлээн авах боломжгүй байгаа бол түүнийг
заавал дахин нутагшуулах шаардлагатай.
Дараагийн удаа
нутагшсан теологийн үйл явц урсгалыг түүхэн талаас нь авч үзэх
болно.
No comments:
Post a Comment