- Давид Халл Пастор (Перс Просбетериан Чуулган)
Тэнгэр
нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж
байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа
хийгээд үг ч байхгүй, Чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, Үгс нь
ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ. Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө
майхан барьсан. Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна. Тэрээр
уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог. Түүний мандах нь тэнгэрийн
нэг захаас, Тойрох нь түүний нөгөө зах хүртэл. Түүний халуун дулаанаас нуугдах
юм гэж нэг ч үгүй. ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий
гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг
баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. ЭЗЭНээс эмээхүй нь
цэвэр, мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга. Тэд
алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас
дусдаг юмнаас ч илүү чихэрлэг. Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга
авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг. Өөрийн бурууг хэн
ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн Өөрийн зарцаа
санаатай нүглээс хамгаалаач. Тэднээр намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй
болж, Агуу нүглээс ангижирна. Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, Амнаас
минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох
болтугай! (Дуулал
19:1-14)
Бурханы тухай англи хэл дээрх ийм хүүхдийн магтан дуу
байдаг. “Миний Бурхан Агуу, хүчтэй, чадалтай учир Түүнд чадахгүй зүйл нэг ч
үгүй.” Бага насны хүүхдүүд заримдаа маш энгийн боловч Бурханд найдсан байр
суурьтай байж чаддаг. Гэвч хэрэв бидэнд Бурханы тухай дүрслэн хэлэх санал
тавибал яг ингэж хэлж чадах болов уу гэдэгт асуудал оршиж байгаа юм. Бид
Бурханыг тийм Агуу, тийм их хүчтэй, тийм их чадалтай болохоор чадахгүй зүйл нэг
ч үгүй гэж хэлж чадах болов уу? Бид үнэхээр гайхалтай агуу Бурханы хүч чадалд
баттай итгэж байгаа бил үү? Бурханд чадахгүй зүйл нэг ч үгүй гэж бид үнэхээр
бодож чаддаг бил үү?
Дуулал 19 бүлэг Бурханы хүч чадал, яруу алдрыг магтсан
шүлэглэл билээ. Энэхүү шүлэг бидэнд Бурханы яруу алдар, хүч чадлыг сануулдаг.
Энэ шүлэг Есүст итгэдэг бидэнд Бурханы Агуу байдлын өчүүхэн хэсгийг олж харахад тусалдаг. Басхүү энэ
шүлэг нь хараахан Есүст итгээгүй байгаа хүмүүст Бурхан үнэндээ ямар Нэгэн бэ
гэдгийг болон Тэрбээр ямар зүйлийг үйлдсэн талаар бодож үзэхэд хүргэдэг. Энэхүү
шүлэг нь бидэнд Бурханы алдартай холбоотой ямар нэгэн зүйлийг харж чадахад
тусалдаг.
Тэнгэрт харагдах алдар
Эхлээд, энэхүү шүлгийг зохиогч биднийг хүрээлэн буй тэнгэр
огторгуйгаас харагдах Бурханы алдарт бидний анхаарлыг хандуулж байна. Эхний
ишлэлийг ажиглан харцгаая:
Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,
Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж
байна.
(Дуулал
19:1)
Эдгээр үгсийг 3000 жилийн тэртээд, Есүс мэндлэхээс 1000
орчим жилийн өмнө бичсэн билээ. Давид гэдэг хүн энэ шүлгийг зохиосон. Тэр
залуухан бөгөөд хоньчин хүн байв. Гэвч эцгийнхээ хонийг хариулж байсан түүнийг Бурхан
дуудан хүчирхэг дайчнаа болгосон ба Хуучин Гэрээний цаг үед Бурханы ард түмэн
байсан Израильчуудыг удирдах үүрэг хүлээсэн агуу хаан болгосон билээ. Бид
түүнийг энэ шүлгээ яг хэзээ бичсэнийг нь тодорхой сайн мэдэхгүй боловч тэрээр энэхүү
шүлгийг бичиж байх үедээ магадгүй хөдөө нутагт өдөр шөнөгүй хонь хариулан,
өөрийн эцгийнд ажиллаж байсан залуу
насаа дурсан санасан байж таарна. Тухайн үед
түүнд бусадтай ярилцах Iphone ч байгаагүй. Бас MP3 ч байгаагүй. Тиймээс
хоньд тайван идээшилж байх үед тэнгэр өөд ширтэж, харсан үзсэнээ эргэцүүлэн
бодох цаг их байсан бизээ.
Тэрбээр Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,
Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна гэсэн дүгнэлтийг
хийжээ. Давидын хэрэглэсэн үгс маш сонирхол татаж байгаа юм. Тэнгэр (heavens)
болон огторгуй (sky) зарим нэг утгаараа зүгээр л Бурханы алдрыг идэвхгүй
байдлаар харуулж байдаг хэрэг биш. Тэдгээр нь Бурханы үйлдсэн зүйлсийг болоод
алдар сүрийг нь тунхаглан илэрхийлдэг. Энэхүү эхний ишлэл дэхь зүйрлүүлэх аргыг
сайн мэддэг байх нь маш чухал. Давид адилхан зүйлийн талаарх бодлоо давтан
өгүүлж байгаа хэдий ч арай өөрөөр илэрхийлжээ. Тэрээр дээр орших тэнгэр буюу
эсвэл дээр орших огторгуйн тухай өгүүлжээ. Энэ нь газар дээр харагддаг бүх зүйл
гэдэг нь тодорхой. Тэр хоёр төрлийн идэвхтэй үйл үг болох “зарлах” болон
“тунхаглах” гэдэг үгсийг хэрэглэжээ. Энэ хоёр үг газар дээр харагдах зүйлс нь
Бурхан хэн бэ гэдгийг болон Тэр юу хийсэн бэ гэдгийг нотлон харуулж байдаг
гэдгийг уншигчдад сануулж байна. Бурханы алдар, Бурханы мутраараа үйлдсэн зүйлс
нь Түүний бүтээсэн огторгуйгаар дамжуулан газар дээр нотлогддог. Энд Бурханы
бүтээл болоод Түүний сүр жавхлангийн хоорондын холбоо тодорхой харагддаг. Энэ
нь бүтээлийн талаар өгүүлсэн байдаг Эхлэл номын эхний бүлгүүдийг санагдуулна.
Бурханы бүтээх үйлчлэлийн явцад “Бурханыг харахад сайхан байв” гэсэн үг (эсвэл
үүнтэй төстэй үг) олон давтагдсан байдаг (Эхлэл 1:4, 10, 12, 18, 21, 25).
Бүтээлийн төгсгөлд Бурхан бүтээсэн бүх зүйлсээ хараад “нэн сайхан” хэмээн айлджээ.
(Эхлэл 1:3).
Бүтээл болох огторгуй нь бүхнийг чаддаг, хүчирхэг Бурханы
мутраар бүтээгдсэн учир яруу сайхан тэр байдлаараа Бурханы үйлсийг болоод
Түүний яруу алдрыг маш тод нотлон харуулдаг. Энэ хоёр зүйлийг салгах аргагүй. Эхэнд Бурхан огторгуйг бүтээж,
түүнийгээ хараад үнэхээр сайхан хэмээсний адил бид ч огторгуйг, ялангуяа дээр
орших тэнгэрийг болоод Бурханы оюун
ухаан, мэргэн
ухаан, бүтээлч чанар, басхүү авъяас чадварыг нь харахдаа ч тийнхүү өгүүлдэг.
Энэ нь Түүний мөнхийн алдрын тухай хэзээ ч ухварлан ойлгох аргагүй зүйлсийг бидэнд
харуулдаг ажээ.
Биднийг сорьж байдаг асуултуудын нэг нь энэ асуулт
байдаг: Дээр орших тэнгэрээс харагдах Бурханы алдрын талаар эргэцүүлэн тунгаах
чимээгүй цагийг хэзээ өөртөө гаргасан бэ? Бидний Бурханы сүрлэг агуу,
үзэсгэлэнтэй сайхныг ширтэн харж, бодитоор эргэцүүлэн тунгаасан нь хамгийн
сүүлд хэзээ байсан билээ? Өнөөгийн олон хүмүүс дэндүү завгүй амьдарч
байгаа ба заримдаа түрхэн зуур саатан зогсоод дээр орших тэнгэрийг ширтэн харж,
эргэцүүлэн бодох ч завгүй байдаг нь үнэн билээ.
Түүнчлэн дээш харахгүй байх хэд хэдэн бодитой шалтгаан ч
бас байдаг. Нэгдүгээрт, нар өдөр дэндүү хурц гэрэлтэй байдаг. Хоёрдугаарт,
хэрэв бид ихэнх цагаа алхаж, жолоо барьж, аялж явахад зарцуулж байгаа бол
бидний анхаарал эргэн тойрондоо байгаа газар дээр төвлөрч, бид явж буй газраа
ширтэн, дээш харж чаддаггүй. Завгүй үргэлжлэх их хотыг тойрон явж, машин барихын тулд, осол аваарт орохгүйн
тулд эргэн тойрныхоо хүмүүс, машинд анхаарлаа хандуулах шаардлагатай.
Гэвч хүмүүс бидний дийлэнх нь Бурханы бүтээж,
үргэлжлүүлсээр буй огторгуй асар уудам
гэдгийг зүгээр л мартаж орхисон байх нь ч бий. Магадгүй бид дэндүү олон шинжлэх ухаан танин
мэдэхүйн эсвэл зөгнөлт кинонуудыг үзсэн байж ч болох. Магадгүй бид Холливудын
байнга дүрслэн үзүүлдэг өндөр давалгаа,
далайн шуургыг дэндүү олон үзсэн байж ч болох. Магадгүй бид гадагш гарч бидний
нүдний өмнө дэлгэгдэн харагддаг гайхамшгууд болоод Бурханы үйлсийг зүгээр л
суугаад ширтэн харж, бодох цагийг гаргаж чаддаггүй байж ч болох. Эсвэл магадгүй
зүгээр л дахиад гүнзгий бодохоо больсон сүрлэг сайхан байдал хүч чадалд хэт
дассан байж ч болох. Одоо цаг зав гарган, Бурханы мутрын үйлс болоод алдрыг тунхаглаж буй тэнгэрт
сонороо хандуулах сайхан цагийг өнгөрөөж ч болох юм.
Тэгвэл Давидын харсан зүйл юу вэ? – Тэнгэр юуг тунхаглаж
байсан бэ? – Өөрийн гэсэн зорилго бүхий Бүтээгч Бурханы мутраар үйлдэгдсэн үйлс
болон алдрыг тэнгэр тунхаглаж байсан. Түүнийг ширтэн харж буй бүхий л хүмүүст шилдэг
архитектор, сүрдэм агуу бүтээлч барилгачин, бидний ухаарч чадахааргүй цар
хэмжээ бүхий мэргэжилтэн, уран бүтээлчийн үзэсгэлэнтэй сайхан, нүд гялбам
бүтээлийг бүрэн ойлгох боломжгүй гэдгийг тэнгэр бидэнд өгүүлдэг. Түүнчлэн
эдгээр бүхий л бүтээлүүд Түүний алдрыг тунхагладаг.
Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,
Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. (Дуулал 19:2)
Ийнхүү Бурханы
алдрыг илэрхийлэх үйлс тасралтгүй үргэлжилсээр байгааг Давид ухааруулж байна.
Өдөр бүр, шөнө болгон үргэлжилж байна. Тэнгэр зөвхөн агуу бүтээгч Эзэний тухай
өгүүлээд зогсохгүй бидний амьдарч буй ертөнцийг өдөр бүр түшин тогтоож буй
Нэгэний тухай өгүүлсэн байна. Тэнгэр юуны тухай өгүүлдэг вэ? Бид Түүний чадвар, Түүний хүч чадал, Түүний бүтээлч
чанар, Түүний үүрд мөнхийн мөн чанар, Түүний хайрын талаар бид ярьж ч магадгүй.
Ил тод харагдаж буй ямар мэдлэгийг хэлж
байна вэ? Тэр нь Бүтээгч Эзэн, архитектор болсон Түүний бүтээлийн тухай бидний
бүрэн гүйцэд ухаарч чадахааргүй мэдлэг юм. Хичнээн шинжлэх ухаан технологи
хөгжсөөр буй өнөө үед ч хүмүүс бидний
амьдарч буй энэ сансар огторгуйн төвөгтэй нарийн шинж чанар, нарийн төвөгтэй
зүйлс, түүний хичнээн агуу уужим юм бэ гэдгийг сая л нэг арайхийн ойлгож эхэлж
буй төдий билээ.
Давид 2-р ишлэлд Бурханы бүтээсэн энэ огторгуйн эмх
цэгцтэй байдал, хувиршгүй чанарыг онцлон хэлжээ. Бурхан манай нарны аймгийг
бүтээсэн учир бид амьдрах боломжтой болсон. Бүх сансар огторгуй бүхэлдээ
Бурханы алдрын төлөө Түүний төгс төгөлдөр зураг төслөөр хийгджээ. Түүний алдрын
нэг хэсэг нь энэхүү гайхалтай нарны 9 аймгийн нэг болох дэлхий дээр бид
амьдарч, амьсгалж буй явдал билээ. Өдөр шөнө, нар, бороо, салхи, цас нь хүмүүс
амьдралаа үргэлжлүүлэн, Бурханд баярлахад хүргэдэг Түүний төгс хөтөлбөрүүдийн
нэг хэсэг нь байсан юм. Улирал, цагууд нь нарны аймгийн нэг гариг болох дэлхийд
зориулсан Бурханы цагийн хуваарь билээ. Бурхан ажиллахад зориулж өдрийг,
амрахад зориулж шөнийг өгсөн. Дэлхийг эргүүлж байсан учир 24 цагт нэг удаа
тэнхлэгээ бүтэн тойрдог. Бурхан хэрхэн энэ дэлхийг тэнхлэгээ тойрон эргэлддэг
болгосон бэ гэдгийг надтай хамт бодож үзэцгээе. Экваторт эргэлтийн хурд нь цагт
1674 км байдаг. Дэлхийн хүндийн жинг
ойролцоогоор 6.0 x 1024 kg. (6,000,000,000,000,000,000,000
tonnes 6.0 x 1021 t) гэж тооцоолдог. Энэхүү эргэлт хэдэн мянган жил
үргэлжилж, бас дахин хэдэн мянган жилийн турш яг ижил хурдаар тасралтгүй
үргэлжилсээр байна. Хэрхэн энэхүү нүсэр хүнд гариг болох дэлхий байгаа
байрандаа тогтсоор байна вэ? Эдгээр нь бүгд Бурханы бүтээлийн агуу гайхалтай
болохыг нотлон харуулж байгаа юм.
Тэнхлэгээ тойрон эргэлддэг энэ гаригийг угаалгын машинтай
харьцуулж үзэцгээе. Олон жилийн турш бүрэн автомат угаалгын машинтай харьцаж ирсэн
туршлага маань тийм ч амжилттай байгаагүй. Угаалгын машинд цаг үргэлж ямар
нэгэн асуудал гарсаар байгааг бид харж байдаг. Хэрэв 5 жилийн хугацаанд ямар
нэгэн эвдрэлгүй, сайн ажилласан машин байвал үнэхээр сайн хийгдсэн гэсэн үг.
Угаалгын машин дэлхийгээс хамаагүй удаан эргэлддэг. Хүндийн жингийн хувьд ч
дэлхийгээс хамаагүй бага. Гэвч тэр арай ядан 5 жил ажилладаг.
Та бүхэн өглөө сэрэх үедээ өнөөдөр дэлхий эргэлдэхээ
больж ч магадгүй дээ гэж бодож үзсэн удаатай юу? Өдрийн хоолныхоо үеэр хэзээ ч
юм дэлхий нунтаг гурил болно доо гэж бодож үзсэн үү? Ажиллагаанд нь саатал гарч
дэлхий тэнхлэгээ тойрон эргэлдэхээ болих болно гэж бодож үзсэн удаатай юу?
Энэхүү сансар огторгуй нь хязгааргүй мэдлэг, хүч чадал бүхий агуу зураг
төсөлчийн хүчээр огт амралтгүйгээр магтан дуулсаар байгаа учир ийм зүйл бидэнд
хэзээ ч тохиолдохгүй. Бүхий л зүйлсийг хамгийн гайхамшигтайгаар бүтээсэн
Бүтээгч Эзэний тухай энэхүү сансар огторгуй бидэнд тодорхой өгүүлсээр байна.
Басхүү энэ нь огторгуйг бүтээх зөвхөн тэр үед төдийгүй түүнийг өдөр бүр, хором
мөч бүрт хайрлан хадгалсаар буй Бурханы тухай бидэнд өгүүлдэг.
Өдөр, шөнө бүр Түүний мутар, зүрх сэтгэл нь огторгуйг
захирч байдаг.
Үүнийг хэдхэн хүн л харж, мэдэрч болдог зүйл биш. Бурхан
тэнгэр огторгуйг дэлхийн бүх хүмүүст харуулдаг.
хэл
яриа ч, үг ч,
дуу
чимээ ч үгүй боловч
Түүний
дуу хоолой бүх дэлхийд тархаж,
Түүний
үг дэлхийн хязгаарт хүрсэн (Дуулал 19:3-4a).
Энэ дэлхий өөр хоорондоо ялгаатай маш олон соёл, хэл
яриа, үндэстнээр дүүрэн байдаг нь үнэн билээ. Гэвч бид бүгд нэг ижил тэнгэрийг
хардаг. Эелдэг найрсаг Бурхан маань Өөрийн алдрыг энд Монголд байгаа бидэнд
болон дэлхий дээрх бүх хүмүүст харуулдаг. Бид энэ дэлхийн хаана ч байсан,
Бурхан Өөрийн мутраар бүтээсэн зүйлсийг болон Өөрийн мэдлэгийг бидэнд харуулдаг.
Энэ гариг ертөнц дээр амьдарч буй бүх хүмүүс тэнгэрт тунхагласан Бурханы
тунхаглалыг олж хардаг нь Бурханы бас өөр нэгэн бэлэг билээ. Бүх хүмүүс Бурханы
алдрыг харж, Бурхан мутраараа бүтээсэн сансар огторгуйн тунхаг, тунхаглалыг
сонсох нь хичнээн тэгш шударга, зөв хэрэг вэ гэдгийг түрхэн зуур эргэцүүлж
үзэцгээе. Олон хүмүүс Түүний алдрыг үгүйсгэж байгаа нь хичнээн гунигтай зүйл
билээ.
Давид одоо ердийн зүйлээс онцгой зүйл рүү, тэнгэр
огторгуйг бодож байснаа улам бүр нарийвчлан, нарыг харахад анхаарлаа
хандуулжээ.
Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.
Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна.
Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.
Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,
Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.
Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй..
(Дуулал
19:4b-6)
Хэрэв бид цаг завтайсан бол зохиогчийн
онцгойлон жишээ татаж буй, Бурханы аймшигтай хүч чадлын талаар бодоход хүргэдэг
нарны тухай арай илүү судлан үзэхсэн. Хэрэв нар байхгүй бол бид ямархуу
хөөрхийлэлтэй байдалд орох байсан гэдгээ өөртөө нэг бодоод үзэхэд л хангалттай.
Энэ асар том цахилгаан станц мэт гариг нь бидний дулааны болоод гэрлийн эх
үүсвэр болдог билээ.
Түүний хичнээн “халуун” болохыг мартахгүй байгаасай гэж
хүсэж байна. Эрдэмтэд нарны хамгийн гадна хүрээний халуун нь ойролцоогоор
60,000 цельсийн градус хүрдэг гэж үздэг. Гэвч нарны гадаргуу дээрх температур
ойролцоогоор 1,000,000 градус орчим байдаг гэнэ. Энэ нь бидний төсөөллөөс
хэтэрсэн зүйл билээ. Бид 40 градус орчим халуун болоход л маш халуун болдог
гэдгийг сайн мэднэ. Бидний хувьд нарны халуун болоод энергийг зүйрлүүлэн хэлэх
үг хэллэг байхгүй.
Одоо бидэнд буй огторгуй ертөнц ялангуяа нартай холбоотой
олон зураг, шинжлэх ухааны мэдээлэл зэргийг тооцон үзвэл, бид Давидаас хамаагүй
давуу байдалд байгаа билээ. Бидэнд нарны зургийг ойроос харж болох дуран авиа
болон сансрын хиймэл дагуулын төхөөрөмж зэрэг бүх зүйлс байна. Гэвч тухайн үед
тэр өөрийн хоёр нүдээр тэнгэрийг хардаг байв. Тэр бидэнтэй адил нарыг харж
чаддаг байсан гэж би бодохгүй байна. Бид дэвшилттэй хөгжсөн шинжлэх ухаан
технологийн хөгжлийн тусламжтайгаар өөрсдийн хоёр нүдээр харж чадахгүй зүйлсээс
хамаагүй алсыг хүртэл фото зургийн тусламжтай харж чаддаг. Эдгээр зургууд
бидэнд Бурханы алдрын тухай илүү тодорхой өгүүлдэг. Тэрээр
Өөрийн хүч чадал, мэдлэгийг тусган харуулсан энэхүү гайхалтай сансар огторгуйг бүтээсэн Эзэн. Хэрэв Давид Бурханы мутраар бүтээгдсэн зүйлсийг хараад тэгтлээ догдлон хөөрсөн бол бид бүр ч илүү байх ёстой биш гэж үү? Хэрэв Давид тэнгэрт байх зүйлсийг өөрийн хоёр нүдээр хараад сэтгэл нь догдлон Бурханы алдрыг хүлээн зөвшөөрөхөд хүрсэн бол, Бурханы бүтээлүүдийн үзэсгэлэнтэй сайхныг, хүч чадал, агуу байдлыг илүү тодорхой харсан бид бүр ч тийм байх ёстой биш гэж үү?
Өөрийн хүч чадал, мэдлэгийг тусган харуулсан энэхүү гайхалтай сансар огторгуйг бүтээсэн Эзэн. Хэрэв Давид Бурханы мутраар бүтээгдсэн зүйлсийг хараад тэгтлээ догдлон хөөрсөн бол бид бүр ч илүү байх ёстой биш гэж үү? Хэрэв Давид тэнгэрт байх зүйлсийг өөрийн хоёр нүдээр хараад сэтгэл нь догдлон Бурханы алдрыг хүлээн зөвшөөрөхөд хүрсэн бол, Бурханы бүтээлүүдийн үзэсгэлэнтэй сайхныг, хүч чадал, агуу байдлыг илүү тодорхой харсан бид бүр ч тийм байх ёстой биш гэж үү?
Түүний үгийн
алдар
Гэвч Давид Бурханы тухай бас өөр нэг нотолгоо буюу Түүний
үгийн тухай нотолгоо руу шилжин оржээ.
ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.
ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.
ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.
ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга.
Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,
Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү
чихэрлэг.
Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан.
Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал
байдаг.
(Дуулал
19:7-11)
Зохиогч сансар огторгуйг
захирдаг физикийн хуулиас биднийг захирдаг сүнслэг хууль руу шилжин оржээ.
Миний бодлоор бид ихэнхдээ үгийн хуультай тэмцэлдэж байдаг. Хүмүүс бидний
дийлэнх олонхийн хуулийн тухай ойлголт
заримдаа тийм ч таатай байдаггүйд гол учир нь оршдог. Магадгүй бид хуулийг ямар
ч хэрэггүй захиргаадалт эсвэл нүгэлтэй гэдгээ мэдрэх зэрэгтэй холбож үздэг.
Гэвч бид Давидын өгүүлэн хэлж буй зүйлийг ойлгохын тулд эдгээр ишлэлүүдийг арай
гүнзгий анхааралтай авч үзэх хэрэгтэй.
Тэрбээр дүрслэлийн шинжтэй зургаан өөр үгийг
хэрэглэжээ – хууль, гэрчлэл, сургаал, тушаал, эмээхүй болон шүүлт. Хамгийн
хялбараар тайлбарлавал, эдгээр үгс нь Бурхан өөрийн ард түмэнтэй шууд харилцан
ярилцдаг бүхий л зүйлсийг дүрслэн өгүүлэх оролдлого юм. Магадгүй бидний хувьд
эдгээр үгсийг биднийг аврах гэсэн Бурханы хайрын үг хэмээн хэлж ч болох юм.
Бидний цаг үед үүнийг библи гэж хэлж ч болно. Давидын хувьд энэ нь ядаж л Хуучин
Гэрээний эхний таван ном болох хуулийн таван ном байсан байж таарна. Тэнгэр
Бурханы алдрыг тунхаглах мэт Түүний үг болсон илчлэлт нь ялангуяа Түүний хэн
болохыг, бидний хэн болохыг басхүү Бурхан бид хоорондоо ямар харилцаатай
болохыг тунхагладаг. Яг л тэнгэр Бурханы алдрыг болоод Түүний гарын үйлсийг
тунхаглах мэт, Бурханы үг Бурханы алдар болоод Түүний гараар үйлдэгдсэн үйлсийг
илэрхийлдэг.
Бурханы үгийг доорх байдлаар дүрслэн хэлжээ:
Төгс төгөлдөр
Баттай
Үнэн
Цэвэр
Бүгдээрээ зөв шударга
Бидний амьдралд Бурханы үгийн үзүүлэх үр дүнг доорх
байдлаар дүрслэн өгүүлсэн байна:
Сэтгэлийг
сэргээдэг
Гэнэнийг
ухаантай болгодог
Зүрхийг
баярлуулдаг
Нүдийг нээж
өгдөг
Алтнаас илүү
үнэтэй
Зөгийн балаас
илүү чихэрлэг
Сануулдаг
Шагнадаг
Бид
огторгуйг ажиглан ширтэх үедээ Давидаас ч илүү ерөөлтэй гэдгээ ухаардаг. Бид
түүний хувьд махан биеэрээ харах боломжгүй байсан сансар огторгуйн зураг
дүрсийг харж чадна. Басхүү Эзэн Есүс хүрч ирснээр зөвхөн илчлэлтээр бичигдсэн
үг бус харин амьд оршигч үг болох Бурханы Хүү бидэнд байна. Шинэ Гэрээнд бидний
төлөө хийгдсэн огторгуй ертөнцийг
цочирдуулам үйл явдлыг тэмдэглэн бичсэн
байдаг. Тэнгэр огторгуйн Бурхан – энэ Бурхан огторгуй ертөнцийг бүтээсэн Нэгэн
бөгөөд түүнийгээ үргэлжлүүлэн оршин
байлгасаар буй Нэгэн ба бүхнийг чадагч, бүхнийг мэддэг Бурхан байтлаа бяцхан
хүүхэд болсон юм. Есүс бол Бурханы төгс төгөлдөр нотолгоо. Бидэн рүү хандсан
Өөрийн хязгааргүй хайр болоод нигүүлслээ Бурхан Өөрийн Хүүг илгээн бидэнд
тунхагласан. Есүс Өөрийн хүслийн дагуу бидний өмнөөс нас барснаар Ариун Эцэг
Бурхан болон Түүний бидэнд хандсан хайрыг нотолж өгсөн билээ. Талархууштай нь
Матай, Марк, Лук, Иоханы сайн мэдээний номуудад Есүсийн үйлчлэл, үхэл, дахин
амилалтын тухай дөрвөн гайхалтай түүхийг бидэнд өгсөн билээ.
Еврей
номын зохиогч Есүсийг ийнхүү дүрсэлсэн байна:
Хүү нь Түүний алдрын туяа,
Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг
болой. (Еврей 1:3a)
Бурхан
Өөрийн бүтээлээр дамжуулан Өөрийгөө бүх хүмүүст илчилсэн аж. Бурхан Өөрийн үг
болон Өөрийн Хүүгээр дамжуулан бүх хүмүүсийн төлөөх Өөрийн авралын төлөвлөгөөг
илчлэн харуулсан билээ. Харин одоо Давид Бурханы ертөнц хийгээд Бурханы үгийг
эргэцүүлэн тунгаахаас өөрийгөө ширтэн харахад шилжиж байна.
Христээр дамжуулан Бурханы ард түмэнд
илэрхийлэгдсэн Бурханы алдар
Эхлэл
1 бүлэгт гардаг бүтээлийн тухай түүхэнд Бурханы бүтээлийн хамгийн чухал хэсэг
нь хүнийг бүтээх явдал байсан гэдгийг бидэнд заан сургадаг. Эрэгтэй, эмэгтэй
хүн Бурханы дүр төрхөөр бүтээгджээ (Эхлэл 1:26). Гэтэл Давид өөрийн дотоод руу
өнгийн харах үедээ юуг олж харсан бэ? Бид ч бас өөрсдийгөө харах үедээ юу олж
хардаг вэ?
Давид
ийнхүү бичсэн байна:
Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ?
Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.
Тэднээр намайг бүү захируулаач.
Тэгвэл би гэмгүй болж,
Агуу нүглээс ангижирна.
(Дуулал
19:12-13)
Үнэндээ
Давид үе үе Бурханы алдар өөрийнх нь дотор нуугдмал байгаа гэдгийг үнэхээр сайн
ойлгож мэдэрдэг байв. Түүний буруу, түүний нуугдмал нүгэл, түүний санаатай
үйлдсэн нүглүүдээс болоод Бурханы алдар гажуудах нь ч байв. Энэ зүйл Дуулал
номыг зохиогчийн бидэнд үзүүлж буй нөлөө юм болов уу? Бид тэнгэрт харагдах
Бурханы алдрын тухай эргэцүүлэн бодох үед, бас бид Түүний төгс төгөлдөр, цэвэр
ариун үг хийгээд бидний Эзэн Есүсийн дотроос харагдах Бурханы алдрын тухай
эргэцүүлэн бодох үед тэр зүйл амьдрал дээрээ хэрхэн Бурханыг алдаршуулж
чадаагүйг минь бидэнд ойлгуулж өгдөг юм болов уу? Бидний амьдралд Бурханы
алдрыг тусган харуулж чаддаггүй, харин өөрийн дотоод “би”-гийнхээ чухал чанарыг
тусган харуулдаг олон зүйлс байдаг. Тэнгэр огторгуй Түүний алдрыг харуулдаг.
Бурханы үг Түүний алдрыг харуулдаг. Эзэн Есүс Түүний алдрыг харуулдаг бөгөөд
бидний амьдрал ямар вэ гэдгийг харуулдаг. Бидний амьдрал заримдаа бүрэн сүйрсэн
мэт харагддаг. Бид хэрхэн амьдралаараа Түүний алдрыг гэрэлтүүлж чадах вэ? Ийм
их нүгэлтэй хүн хэрхэн Бурханд таашаагдаж чадах вэ?
Бид энэ ишлэлийн төгсгөлөөс үүний хариултыг олж харах болно. Давид цэвэр
ариун, ямар нэгэн хүнд нүгэлгүй байдлын талаар өгүүлэн хэлжээ. Гэвч цэвэр ариун
байна гэдэг нь зарим талаар боломжгүй байдаг. Бид өөрсдийн хүчээр цэвэр ариун
болох боломжгүй. Түүнчлэн бид ямар ч арга замаар өөрсдийн өнгөрсөн үеийн
шийтгэл хүртвэл зохих үйлдлээ арилгах боломжгүй. Бид яавал цэвэр ариун болж
чадах вэ? Бурханы алдрын төлөө бүтээгдсэн ч үүнийг нь эсэргүүцсэн бид хэрхэн
Түүний алдрыг харуулах боломжтой байх вэ? 14 ишлэлээс бид Давидын амь өгөх үгсийг олж харах болно.
Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН,
Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд
Таны
мэлмийд тааламжтай болох болтугай! (Дуулал 19:14)
Давид Бурханд таашаагдан, энэ дэлхий ертөнцийг
бүтээсэн Түүнд таашаагдан, энэ огторгуй ертөнцийг удирдаж байдаг Түүнд
таашаагдан, бидэнтэй найзлахыг хүсэж байдаг Түүнд таашаагдах гэсэн бидний
хамгийн гүн хэрэгцээг дүрслэн өгүүлж буй хэрэг биш гэж үү?
Гэвч бид хэрхэн Түүнд таашаагдаж чадах вэ?
Бид “миний аврагч” гэсэн түүний сүүлийн хоёр
үгээс үүний хариултыг олж авна.
Бурхан Түүний аврагч нь гэдгийг Давид ойлгож
байв. Бурхан бол Түүнийг аварсан Нэгэн. Гэвч бид Есүсээс Бурхан бол аврагч
гэдгийг олж хардаг. Бурхан бүтээж, хамгаалсаар байгаа тэнгэр огторгуйгаас
Түүний мутрын гайхалтай бүтээлүүдийг Давид олж харсан. Бурхан Өөрийн үгээр
дамжуулан Өөрийгөө илчлэн харуулж буй Бурханы гайхалтай бүтээлүүдийг Давид олж
харсан. Эдгээр бүх зүйлс нь Бурханы алдар хийгээд Түүний мутрын бүтээлүүдийг
тунхагладаг. Гэвч Бурханы алдар хийгээд хүч чадал, ойлголтуудыг хамгийн
агуугаар нотлон гэрчилдэг зүйл бол та бүхэн болоод над шиг нүгэлтэй хүмүүсийг Бурхан
Өөрийн хүүхдээ болгосон явдал байдаг.
Бурханыг эсэргүүцэж байсан бидний нүглийн
төлөөсийг Есүс загалмай дээрх үхлээрээ төлсөн. Тэрээр бидний үйлдсэн бүхий л
буруу зүйлс, бидний үйлдэх бүхий л буруу зүйлсийг арилгаж өгсөн билээ. Есүст
итгэдэг хүмүүсийг Бурхан харах үедээ бидний нүгэлтэй байдлын оронд Есүсийн золиосыг харж байдаг нь тэнгэр
огторгуйн агуу нууцлаг зүйлсийн нэг нь билээ. 2Коринт 5:21 ишлэлд Паул ийнхүү
хэлжээ:
Тэр
нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний
дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.
Би энэ ишлэлийг унших бүрдээ Монгол эрэгтэй
эмэгтэй хүмүүсийн өмсдөг үндэсний хувцсыг санадаг. Үүнийг дээл гэж нэрлэдэг.
Чухал үйл явдалд зориулан бэлтгэсэн шинэ дээл маш гоёмсог, цэвэрхэн байдаг.
Хүмүүс заримдаа тэр хувцсаа хэд хоног, хэдэн долоо хоногоор нь өмссөн хуучин
дээлэн дээрээ өмсчихдөг. Яг үүний адил Есүсийн зөвтгөл гэдэг дээл бидний
нүгэлтэй бохир байдлыг төгс далдалж өгдөг. Тиймээс бидний нүгэл Христийн
зөвтгөлөөр цэвэрлэгддэг. Хэдий бид угийн
мөн чанартаа цэвэр ариун байх боломжгүй ч гэлээ, Христийн алдартай золиосын
дотор болон Түүгээр дамжуулан, бидний төлөө Өөрийн амийг өгсөн Түүгээр
дамжуулан, бидний эсэргүүцэж байсан нүглийн төлөөсийг төлсөн Түүгээр дамжуулан,
бид Түүний зөвтгөлийн хувцсыг өмсөөд Бурханы өмнө өө сэвгүй болон харагдах
билээ. Эдгээр нь бүгд Түүний алдрыг магтуулахын тулд болой.
Дүгнэлт
Тэнгэр Бурханы алдрыг тунхаглана.
Бурханы үг Бурханы алдрыг тунхаглана. түүнчлэн
Бурханы Хүү Бурханы алдрыг тунхаглана.
Бидний амьдралд харагдсан Есүсийн авралын
гайхамшигт ажиллагаа нь Бурханы алдрыг тунхаглана.
Тэгвэл бидний алдартай Бүтээгч Эзэн, Аврагч
Бурханд бид хэрхэн хариулах хэрэгтэй вэ?
Нэгдүгээрт, Бурхан биднийг нүглээс минь аварч,
Түүний Хүү Христээр дамжуулан биднийг чөлөөлөхийг хүсдэг. Хэдий бид
хөөрхийлэлтэй нүгэлтэй хүн гэдгээ мэдэж байлаа ч зөвхөн Түүнд итгэх итгэлээр
бидний итгэл цэвэрлэгдэн угаагдана гэдгийг Түүний Үг болон Түүний Хүү бидэнд
амладаг.
Хоёрдугаарт, бид дахин эргэн тойрноо ажиглан
харж, Бурханы мутрын бүтээлүүд буюу Тэр Өөрөө бүтээж, удирдаж буй энэ тэнгэр
огторгуйгаар дамжуулан Бурхан үнэхээр айдас төрүүлэм хүч чадалтай гэдгийг
ухааран ойлгох хэрэгтэй. Ийм Бурханаар хамгаалагдсан гэдэг нь хэрэв Бурхан
зөвшөөрөөгүй л бол ямар нэгэн зүйл бидэнд яасан ч тохиолдох учиргүй гэсэн
утгатай. Бид төгс төгөлдөр хамгаалалтанд байдаг. Үүнийг бид тэнгэрээс, Түүний үгнээс, Есүсээс мэдэж
суралцдаг.
Гуравдугаарт, энэхүү Дууллаас харахад тэнгэрээс
харагдах Бурханы илчлэлт болон Түүний үг хийгээд Түүний Хүүгээр дамжуулсан
илчлэлтийн хооронд сонирхолтой ялгаа байна.
Тэнгэрээс харагдах Бурханы илчлэлтийг бүх хүн олж
харж чадна.
Гэвч бүх хүн Түүний үг болон Түүний Хүүгээс
харагдах Бурханы илчлэлтийг олж харж чадахгүй. Бид Түүний авралын үг буюу Есүс
Христийн нас барсан, дахин амилсан тухай үгийг дамжуулахад оролцох нь Түүний
хүсэл байдаг.
Бид Бурханы тухай хүүхдийн дууны үгээр эхлүүлсэн
билээ. Тэгвэл тэр үгийг энэхүү Дууллын үгэнд тааруулан бага зэрэг өөрчлөхийг
хүсэж байна.
Бурханы
агуу байдал, хүч чадал нь Есүсийн авралын үйлчлэлээс харагддаг.
Бурханы
агуу байдал, хүч чадал нь энэ дэлхийд биднийг сахин хамгаалж байхад харагддаг.
Бурханы
агуу байдал, хүч чадал нь бид Есүсийг бусадтай хуваалцах үед харагддаг.
Тийнхүү эдгээр бүх зүйлс
Түүний алдрыг тусган харуулдаг.
Бурхан энэ тэнгэр огторгуйд, энэ улсад, бидний
дотор хийж чадахгүй зүйл үнэхээр нэг ч байхгүй.
Тиймээс
мэдэцгээе, Эзэнийг мэдэхийн тулд шамдацгаая. (Хосеа 6:3)
No comments:
Post a Comment